Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж үг бий. Энэ дагуу А.Ишдорж дарга өөрийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Хуулиараа Ерөнхий сайд түүнийг шийдэх ёстой. Харин тус аймгийн дараагийн удирдлага хэн болохоос хамаарч тогоомын дүрэм тодорхой болох юм. УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “өөрийн хүн” О.Сумъяасүрэнгээ сойж байгаа бол Г.Ганболд гишүүн одоогийн хурлын дарга О.Пүрэвдоржийг зүтгүүлж буй аж. Аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал бол “МӨНГӨНИЙ АЖИЛ”.
Их мөнгөнөөс хэн ч татгалзахгүй. Ашигтай учраас л УИХ-ын гишүүд нь хүртэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд гар дүрж, хошуу нэмэрлэж байгаа аж. Өвөрхангай аймгийн одоогийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж нь нутаг орондоо амьдардаг, аймгийн мэргэжлийн хяналт, автотээврийн газар, намын хороо, Арвайхээр сумын Засаг дарга гээд төрийн болон улстөрийн байгууллагад ажиллсан туршлагатай, иргэдийн ахуй амьдрал, нөхцөл байдалтай нүүрж тулж, шийдэл гарц хайж чаддаг хэмээн аймгийн ИТХ-ынхан дэмжхих магадлал өндөр байгаа аж.
Харин Д.Тогтохсүрэн гишүүний хувьд аймгийн МАН-ын хороогоо базаж өөрийн хүн болох АИТХ-ын төлөөлөгч, “Баянтээг” уурхайн захирал асан О.Сумъяасүрэнг “крандаж” буй сурагтай. О.Сумъяасүрэнгийн хувьд аймгийн хуралт, орон нутгийн өмчит компанийн захирал, ХХААХҮЯ-ны харъяа “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн захирал зэрэг томоохон ажил хийж явсан, аймгийнхаа намд нэлээд нэр нөлөөтэй нөхөр юм.
А.Ишдорж даргын орыг залгах шинэ даргаа томилох бүрэн эрх Өвөрхангай аймгийн ИТХ-д байгаа ч МАН-ын даргын “заавар” их нөлөөтэй. Учир нь Ховд, Завхан зэрэг аймгуудын дарга нарыг Засгийн газар ЗАХИАЛСАН удаатай юм. Засаг даргаар сайн ажиллаж, орон нутагт ажлын байр бий болгож, иргэдээ ядуурал, ажилгүйдлээс салгах, тэрчлэн Засгийн газрын эхлүүлсэн "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-г аймагтаа хэрэгжүүлж ХӨДӨӨГӨӨ ХӨГЖҮҮЛЖ, ХОТООС ИРГЭД ТАТАХ зэрэг чухал ажлуудыг хийх ёстой.
Хамгийн чухал нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигтай "ШИНЭ ХАРХОРИН ХОТ"-ыг бүтээн босгох ёстой. Шинээр томилогдох дарга томоохон ачаа үүрэх нь дамжиггүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин