10-р БОГД ПАП ФРАНЦИСААС адис хүртэх үү...
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-09-01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн  Пап Францис Монгол улсад анх удаагаа айлчлах гэж байна. Үүнийг дэлхийн долоон тэрбум хүний анхаарлын төвд МОНГОЛЧУУД ОРЛОО гэж олон улсын судлаачид үзэж байна.

            Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалтаар л дэлхийн олон тэрбум хүн Монголчуудыг телевиз болон интернет сувгаар харж байсан.

Пап Францис бол Монголд төдийгүй дэлхийн аль ч улсад ховор зочин. Тэр бол Котолик шашны том төлөөлөгч төдийгүй, оюун санааны удирдагчдын нэг гэж олон улс судлаачид дүгнэж байна. Тэрбээр Монгол улсад айлчилсанаар “шашин, геополитек хосолсон том уулзалт” болно гэж монголын иргэд, улстөрчид ч дүгнэн бичиж байна.

Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүний айлчлалын хөтөлбөрт “ШАШИН ХОРОНДЫН УУЛЗАЛТ” хийнэ гэжээ. Энэ нь Монголын бурханы шашины лам, зүтгэлтнүүдтэй уулзана гэсэн үг. Өмнө нь Монгол нар түүнтэй уулзаж байсан. тодруулбал, 2022 оны тавдугаар сард Ватикан дахь Монгол буддын шашны төлөөлөлтэй уулзаж байв. Пап лам “Хүчирхийллийн бүх хэлбэр, тэр дундаа байгаль орчны эсрэг хүчирхийллээс бүгд татгалзах ёстой. Харамсалтай нь, хүчирхийллийн үйлдлээ зөвтгөх зорилгоор шашныг урвуулан ашиглаж буй хүмүүс байсаар байна” хэмээн уриалж, хамтрахыг хүсэж байв.

Монгол Улсын хүн амын 53 орчим хувь нь буддын шашинтай бол 1300 орчим католик шашинтан байдаг гэсэн тооцоо бий. Тэрбээр эхлээд Төр засгийн өндөрлөгүүдтэй уулзсаны дараа шашин нэгтгүүдээ хүлээн авах юм. Дэлхийн олон мянган шүтэгчтэй Пап лам манай улсад айлчлахтай зэрэгцээд Монгол улс ч бас өөрийн шашны тэргүүнээ АРСЛАН СЭНТИЙД нь залж, эрднийн эрхийг нь зүүлгэв. Шарын шашны гурван ноён оргилын нэг нь яахын аргагүй БОГД ЖАВЗҮНДАМБА хутагт юм.

Манай улс БНХАУ-тай шашны хувьд туйлын болгоомжтой харилцаатай. Ромын ПАП Монголд айлчилна гэсэн шуугианыг дэлхийд тараах зуур бид дотооддоо шашны тэргүүнээ залж, баталгаажуулж амжив. Гуя дагаж хүзүү гэдэг чинь энэ. Бага чулуугаар ТОМ ЧУЛУУ хөдөлгөөд угтаа бол уран нүүдэл хийж амжлаа.

10 хүрэхгүй настай 10-р БОГДДОО Монголчууд туйлын сэтгэл хангалуун байна. Энх байж, мөнх жаргахын хамаг л дээд ерөөлийг өргөж, бүгд сүсэглэн залбирч байна. Бяцхан хүү ч олныхоо хайранд их аятайхан байна. Шашин хоорондын уулзалт болох ч Монголын шашны тэргүүн одоогоор нас балчир учраас ПАПТАЙ олон зүйл ярихгүй, зүгээр адис хүртэнэ гэсэн таамаг бий.

Монгол улс Ватикантай 1992 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. Өдгөө 31 жил болж буй. Монголын их хаадууд болон Ромын ПАПУУД хоорондын шашин, улстөрийн шинжтэй харилцан захидлууд Ватиканы нууц архивт байдаг аж.

Дэлхийг байлдан дагуулж байсан эртний Монголчуудын сүр хүч эртний Ромын пап лам дэлхийг шашны хэлээр нэгтгэнэ хэмээн үзэж байсантай зөрчилдсөн учир хоорондоо захидал бичиж байжээ.

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.10.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Армимхум (124.158.106.243) 2024-10-13 19:49:34
Буддын Шашны Эзнийг Попа Анхдугаар Францист Мөргүүлэх сонирхолтой байгаа чинь нэгэн Цагт Будда Христэд мөргөдөг байсаан гэж Ариун бичээсдээ тэмдгэлэх гэсэн санаа биз.Уучлаарай Попа Анхдушаар Францис эсрэгээр ээ Буддын Шашны Эзнээс Адис Жинлав Жанлав хүртээд Аян Замынхаан ерөөлийг өргүүлээд явсан болно Попа Анхдугаар Францис Х Богд-д мөргөсөн бүр адис хүртсэн.