Монгол банкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар 3 тэрбум 687 саяын ХӨРӨНГӨТЭЙ, 1 тэрбум 30 саяын АВЛАГАТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-09-05
Монгол банкны төлбөр тооцооны газрын захирал Э. Анар нь 2011-2013 онд Монгол банканд Санхүүгийн зах зээлийн хэлтэст нөөцийн мэргэжилтнээс эхлэн ажиллаж 2017 оноос өнөөг хүртэл Монгол банкны төлбөр тооцооны газрын захирлаар ажиллаж байна.

Түүний боловсролын байдал 2004-2008 он хүртэл Япон улсын Хакүо их сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр, 2014-2016 онд АНУ-ын Колумбын их сургууль, Төрийн захиргаа удирдлагын магистр хамгаалж зэргээ ахиулжээ.

Э.Анар нь 2016 оны 8 дугаар сард Төлбөр тооцооны газрын захирлаар томилогджээ.

Та бүхэн түүнийг МУ-ын Ерөнхий сайд асан Миеэгомбын Энхболдын ганц хүү гэдгээр нь түлхүү мэдэх байх. Тэрээр 750 саяын хадгаламжтай, 1 тэрбум 30 саяын авлагатай, жилийн орлого 103 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 478 сая, 3 нийтийн орон сууцаа 1 тэрбум 405 сая, Ford F-350, HUMMER H1, MERCEDES BENZ G500-2ш машинаа 502 сая, МАА буюу 420 хонь, 135 адуу, 57 үхрээ 448 сая, 4430м/кв эзэмшлийн газраа 2 сая 480 мянга, үнэт эдлэл 137 сая, 259 саяын зээлтэй мөн Реженератив медикал сентр ХХК 35%, АБЭ партнерс ХХК 100%, МАЭ ХХК 100% ногдол ашгийн хувьцаа эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.