637 саяын төгрөгийн үл хөдлөхтэй, хадгаламждаа 285 сая төгрөгтэй Монгол банкны Тамгын газрын захирал Г.Пүрэвсүрэн
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-09-08
 
 
Г.Пүрэвсүрэн нь 2009-2013 онд Сингапур Менежментийн Их Сургуульд, Олон улсын эдийн засаг, бакалавр, 2017-2019 Лондонгийн Хууль, Менежментийн Их Сургуульд, Бизнесийн удирдлага, магистрийн зэрэгтэй боловсрол эзэмшжээ. Түүний ажлын гараа 2013 онд "Саммит Компьютер Технологи" ХХК-т Бизнес хөгжлийн менежерээс эхлэсэн. 2014-2016 онуудад Монголбанканд Санхүүгийн тогтвортой байдлын эдийн засагчаар ажилладаг байсан бол 2016 оноос Сангийн яамны зээлийн батлан даалтын санд ДЭД ЗАХИРЛААР ажиллаж хурдацтай тушаал дэвшжээ.
 
Тэрээр 2021 оны 1 дүгээр сарын 8-нд Монголбанкны Тамгын газрын захирлаар томилогджээ. Одоог хүртэл ажилласаар байна.
 
Тамгын газрын захирлын жилийн орлого 103 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 278 сая төгрөг байна. Үл хөдлөн хөрөнгөө 637 саяар үнэлсэн бөгөөд үүнд нь нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1, үйлчилгээний зориулалттай газар 1 зэрэг багтжээ. Түүнчлэн Land Cruiser 200, Land Range Rover машинууд нь 240 саяын үнэтэй, 160 саяын үнэт эдлэлтэй юм. Г.Пүрэвсүрэн нь хадгаламждаа 285 сая төгрөгтэй 45 саяын зээлтэй. Эрдэнэс Таван Толгойн 3216ш хувьцаатай. Монгол түлхүүр ХХК 100%, Бадрангуй хөгжил ХХК 50%, Эм Си Ди Эс Эф ХХК 100% хувьцааны ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.118.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.