Хөвсгөлийн хурлын төлөөлөгчид ХУУЛЬ ЗӨРЧИЖ 40 сая төгрөгөөр ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ ХУДАЛДАЖ АВАХ гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-09-13

Монгол улсын Засгийн газраас засаг захиргааны бүх шатыг төрийн хууль цаазыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг даалгасан. Энэ хүрээнд 21 айгийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхдээ ч цахим засаглалыг хэрхэн нэвтрүүлсэнийг нэг үнэлгээ болгож буй билээ. Гэсэн ч Улсын Их хурлаас баталсан “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-аар зарим нэр төрлийн санхүүжилтийг хязгаарласан нь бий. Тухайлбал орон нутгийн төсвийн хөрөнгөөр заавал иргэдийн саналыг авах ёстой. Энэ хуулйиг зөрчсөн этгээдэд хуулийн хариуцдага тооцохыг ч хуульчилсан.

Хуулийг хүн бүр, албан байгууллага болгон дагаж дагаж мөрдөх ёстой байдаг. Цагаан дээр хараар бичсэн хуулийг ёсчлон биелүүлэх нь төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны зарчим юм. Гэтэл энэ зарчмыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын ажлын албаныхан зөрчиж буй нь харамсалтай.

Тухайлбал Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байхад ийнхүү техникийн шинэчлэлт хийж шинэ нөүтбүүкээр гангарах гэнэ. Сардаа нэг хуралддаг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ийнхүү шинэ комюьтертэй болох нь “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-тай зөрчилдөж байна. Тухайлбал уг хуулийн 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэснийг зөрчиж.

Баян төлөөлөгчид нөүтбүүк буюу зөөврийн компюьтерийг татвар төлөгчдийн мөнгөөр худлалдан авах нь тухайн орон нутгийн иргэдийн дэмжсэн асуудал огтоосоо биш аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.163.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.