Бэнз, Ланд сэлгэж унадаг Х.БОЛОРМАА даргын удирдсан дүүрэг нь ДАМПУУРЧ, хороо нь ХОГОНДОО ДАРАГДСААР!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-09-17

Нийслэлийн хоймор дүүрэг болох Сүхбаатар дүүргийнхэн хогноосоо салж чаддаггүй хачин зуршилтай. Юм л бол иргэд нь хогоо ачаач хэмээн дүүргийн удирллагуудынхаа чихнээс хонх уядаг нь заншил болчихсон гэхэд хилсдэхгүй. Х.Болормаа дарга тоож байгаа ч царайгүй, нүдэн балай, чихэн дүлий, гүрийчихдэг шазруун нэгэн. Хотын төвын хамаг л өнгөтэй өөдтэй, нэр төр том барилга байгууламжууд сүндэрлэсэн. Тэр хэрээрээ нийслэлд өндөр татвар төлдөг. Гэвч хэл ам, хэрүүл тэмцлээс салдаггүй. Захын хороолол, зуслангийн бүсийнхэн нь өвөлдөө тэс хөлдчих гээд, зундаа үерт урсчих гээд хүндхэн аж төрдөг.

Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэдэг бол тухайн дүүргийнхээ иргэдийг ахуй амьдрал, тулгамдаж буй асуудлыг чадлынхаа хэрээр шийдвэрлэх үүрэг хүлээсэн төрийн түшээ. Х.Болормаа дарга харин тийм биш. Нам дагаж гүйсэн, мөнгө дагаж бүжиглэсэн “сонин” эмэгтэй. Ардчилсан намын хурал хаана л болно тэнд гүйгээд оччихсон сууж байна. Хуралд нь сууна уу гэхээс хэтрэхгүй. Дүүргийн татвар төлөгчдийн мөгийг хэрэггүй зүйлд их зарцуулж, хэвлэлээр хэсэг “ташуурдулусан” ч гандан буурахгүй ахиад л үрж өгнө. УИХ, Засгийн газраас “бизнестэй нь бизнесээ хий, сэтгэлтэй нь төрд ажилла” гэсэн зарчмаар хандаж буй. Энэ зарчим Сүхбаатар дүүргийн Засаг дарга эмэгтэйд уг нь яг л хэрэгтэй зөвлөгөө баймаар. Төрийн хэмнэлтйин хууль гэгч нь тус дүүрэгт лав хэрэгждэггүй нь гайхалтай.

Хуульгүй мэт авирлаж, улсын мөнгөөр намынхаа ажил, хурал зөвлөгөөнд оролцдог НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг одоогийн хотын даргатай “холбоотой”, ойрын тохироотой гэлцэх нь ч бий. Тэрбээр жилд 430 саяын орлого олдог, нийтийн зориулалттай дөрвөн орон сууц, нэг үйлчилгээ байгууламж, нэг зуслангийн байшин, хоёр авто гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгөө 1,8 тэрбумаар үнэлсэн байна.

Хувьдаа 414 саяын үнэ бүхий Mercedes Benz, G 300, Land Cruiser 200 сэлгэж унадаг, 125 саяын үнэтэй өмчлөх, эзэмших газартай, 582 саяын үнэт эдлэл, 202 саын хадгаламж, 320 саяын авлагатай. Гурван тусгай зөвшөөрөлтэй бол ЭЙ БИ ЖЙ энерго ХХК, БДТТ ХХК, Сити паркин ХХК, Манзишир хид ХХК, Бат сити ХХК, Даш кредит ХХК, Доргот чандмань ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоо, Эрдэнэс Таван Толгой ХК-иудын хувьцаа эзэмшдэг баян эмэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.245.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.