Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар Зохион байгуулалт, Зураг зүйн газар нь газар зохион байгуулалтын хэлтэс, хууль, хяналт-шинжилгээний хэлтэс, хот байгуулалтын хэлтэс, хяналт шалгалтын хэлтэс гэх мэт 10 хэлтэстэй түүний нэг нь Д.Мөнхцэцэг даргатай геодези, зураг зүйн хэлтэс юм. Газар зохион байгуулалт зурагзүйн хэлтэс нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах, нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээг тодорхойлох, хаягжуулалтын мэдээллийн сан хөтлөх, геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, хянах, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулах, гэрээний үүргийн биелэлтийн тайланг хүлээн авах гэх мэт үүрэг чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
Д.Мөнхцэцэг нь Газар зохион байгуулалт зурагзүйн хэлтсийн даргаар 2018 оны 7 сарын 9-нд томилогджээ.
Д.Мөнцэцэг нь хадгаламждаа 150 сая төгрөгтэй, зээлгүй, 65 саяын авлагатай. Тэгш мандал трейд ХХК 12ш, БАСЭМ ХХК 10000ш, Эрдэнэс таван толгой ХК 1937ш, Эрдэнэ ресурс девелопмент ХК 200000ш, Эрдэнэ ресурс девелопмент ХК 64500ш, Эрдэнэ ресорс девелопмент ХК, Эрдэнэ ресорс девелопмент ХК 1531, Эрдэнэ ресорс девелопмент ХК 3000ш, Эрдэнэ ресорс девелопмент ХК 645ш, Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК 3829ш, Эрдэнэс ресурс девелопмент корпорэйшн ХК 13086ш, Эрдэнэс таван толгой ХК 150000ш, Эрдэнэ ресорс девелопмент ХК 321ш, Залаа шаглаа ХХК 200000ш хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин