ИНЕГ-ын хэлтсийн дарга Ч.Одгэрэл 28 байгууллагын 247,848ш хувьцаатай
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-09-21

 

 

ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл нь 2018 оны 7 сарын 18-нд уг албан тушаалд томилогджээ.

Ч.Одгэрэлийн жилийн орлого 73 сая 568 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 65 сая төгрөг байна. 12 сая төгрөгийн үнэтэй  Prius 30 машинтай. 133 саяын үл хөдлөх хөрөнгөд нь 1 нийтийн орон сууц, 1 зусланийн байшин багтжээ. Түүний хувьд 9 саяын хадгаламжтай, 65 саяын зээлтэй. Мөн 13 саяын үнэт эдлэлтэй, 800 мянган төгрөгийн үнэтэй хурдан удмын 2 адуутай.

Мандал ирээдүйн өсөлт ХК 4277ш, Үндэсний хувьчлалын сан ХК 6450ш, Богд Банк ХК 613ш, Инвескор ББСБ ХК 340ш, Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК 12213ш, Ард Кредит ББСБ ХК 7302ш, Ард Санхүүгийн Нэгдэл ХК 289ш, Улаанбаатар БҮК ХК 150ш, Мон-Ит Булигаар ХК 76280ш, Түмэн шувуут ХК 8470ш, Монос хүнс ХК 23885ш, Мандал даатгал ХК 60233ш, Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК 3736ш, Лэндмн ББСБ ХК 8237ш, Увс чацаргана ХК 12ш, Жуулчин говь ХК 5ш, Улсын их дэлгүүр ХК 311ш, Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК 1310ш, Гутал ХК 7ш, Жуулчин дюти фрий ХК 9ш, Эрдэнэс МГЛ ХК 5ш, Монгол шуудан ХК 820ш, Эрдэнэс таван толгой ХК 2680ш, Говь ХК 2590ш, Сүү ХК 3747ш, АПУ ХК 11193ш, Тэнгэрлиг медиа групп ХК 14ш, Монголын хөрөнгийн бирж ХК3393ш, Сэндли ХК 10920ш хувьцааг тус тус эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.143.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.