Монгол банкны АХЛАХ ХЯНАН ШАЛГАГЧ Ч.Аварзэд жилийн 471 саяын ОРЛОГОТОЙ, 881 саяын ХАДГАЛАМЖТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-09-22

Монголбанкны АХЛАХ ХЯНАН ШАЛГАГЧ Ч.Аварзэд ЖИЛИЙН 471 саяын ОРЛОГОТОЙ, 881 саяын ХАДГАЛАМЖТАЙ

Тэрээр 2020 оны 6 сарын 3-нд Монгол банкны ахлах хянан шалгагчын албан тушаалд томилогджээ.

Монгол банкны ахлах хянан шалгагч Ч.Аварзэдийн жилийн орлого 471 сая 468 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 437 сая төгрөг байна. 45 сая төгрөгийн үнэтэй Lexus LX 450  машинтай. 235 саяын үл хөдлөх хөрөнгөд нь 1 хашаа байшин, 1 оффис, өмчлөх 297 м/кв газар багтжээ. Ахлах хянан шалгагчын хувьд хадгаламждаа 881 сая төгрөгтэй, 37 саяын зээлтэй, 765 саяын авлагатай. Мөн 20 саяын үнэт эдлэлтэй. Эмэйзн натур ХХК 10ш , Эрдэнэс таван толгой ХК 2144ш хувьцаа эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

 

Ч.Аварзэд нь 2019-2020 онд Монгол банканд захирлын үүрэг гүйцэтгэдэг байжээ. Түүнчлэн 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн 210 саяын орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлого нь 57 сая төгрөг. Үл хөдлөх хөрөнгө нь 820 сая бөгөөд үүнд нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1, хашаа байшин 1, оффис 1, Эзэмших-510м/кв-1, Эзэмших-700м/кв-1, Өмчлөх-297м/кв-1 газар тус тус багтжээ. Мөн 13 саяын үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 269 сая төгрөгтэй, 8 саяын авлагатай, 103 саяын зээлтэй. Эмэйзн натур ХХК 10ш, Эрдэнэс таван толгой ХК 2144ш хувьцааг эзэмшдэг гэж мэдүүлж байжээ.

 

 Түүний 2021-2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулахад жилийн орлого нь 398 саяар өссөн. Үл хөдлөх хөрөнгө нь 775 саяас 235 сая болтлоо буурч, хадгаламж дах мөнгө нь 679 саяар нэмэгджээ. Мөн 2021 онд 107 саяын авлагатай байсан бол 2022 онд авлагын хэмжээ нь 765 сая болж ихэссэн үзүүлэлттэй байна.

Ч.Аварзэдийн хөрөнгө орлого нь богино хугацаанд их хэмжээгээр өсөж, өөрчлөлт оржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.