Р.Отгонжаргал даргаа ШИНЭ КОМПЬЮТЕР яах вэ, болно. НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ чинь хаана “НУУГДЧИХАВ”
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-09-27

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛРҮҮЛЭХ” зорилгоор Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралтыг үрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ГЕНЕРАЛ Р.Отгонжаргалыг томилов. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн уриатай энэ байгууллагад генерал ирээд ч нэмэр болсонгүй. Естой нөгөө САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ гэдэг шиг болох нь тэр.

Залуучууд өвлийн хүйтэнд төв талбайд жагсаж байхад албаныхан тайлбар джнд ГААЛИАР ЯМАР Ч БҮРТГЭЛГҮЙ НҮҮРС ГАРСАН гэж байв. Тэрчлэн уг хэрэгт холбогдуулан Гаалийн газрын байцаагч нарыг ч хорьчихсон нь бий. Тэгэхээр НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гаалийн байгууллагатай шууд холбоотой байж таарав. Харин энэ хэргийг тангараг өргөсөн төрийн албан хаагч, алтан мөрдест генерал хүний хувиар гялалзтал илрүүлнэ гэсэн ч өнөөдрийг хүртэл таг чиг. Дуулиан дагуулсан “нүүрсний хулгай”-н  хэрэг ГААЛИЙН ХААЛГААР ГАРАХГҮЙ БУЯН БОЛЧИХСОН УУ, ГАРААД ЯВЧИХСАН БУЗАР болчихсон уу бүүмэд.

Хилээр нэвтэрсэн 11 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж АТГ-аас мэдээлсэн. Харамсалтай нь энэ талаарх мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд харин ч хатран ажиллаж, шалгаж байгаа гэсэн юм. Энэ бүгдээс дүгнэвэл нүүрсний хулгай нь ГААЛЬТАЙ ХОЛБООТОЙ нь үнэн гэж үзэж болох нь.

Шинэхэн дээрээ сонихон гэгчээр ГЕГ-ын даргаа очихдоо ёстой гялалзуулна, хэргийг гялс илрүүлнэ хэмээж байсан Р.Отгонжаргал генерал одоо таг дуугүй байгаа ямар учиртай вэ. Татвар төлөгчдийн 262 сая төгрөгөөр тус бүр нь 3 сая 7 долоон мянган төгрөгийн үнэтэй, өндөр үзүүлэлт  бүхий 69 ширхэг компьЮтер худалдан авчээ. Ажилчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулж байгаа нь сайн ч БАЙЦААГЧ НАР нь мэдээллээ устгачихдаг гэмтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.