ЦЭЦИЙН ГИШҮҮД татвар төлөгчдийн мөнгөөр “ЗУГААЛЖ” байгаад ирсэн үү!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-10-08

Монголчууд Үндсэн хуулийн цэцийн дээр ХӨХ ТЭНГЭР бий хэмээн ярьж, тус байгууллагад тийм хэмжээний итгэл үзүүлдэгээ жишиж ярьдаг. Харин цэцийн гишүүн маань улстөрийн намын нөлөөнд автаж УЛСТӨРЖСӨН шийдвэр гарган иргэдийн итгэлийг алддаг. Хамгийн сүүлд гэхэд л иргэдийн мэдэх эрхийн эсрэг ноцтой шийдвэр гаргасан. Түүнийг нь УИХ хүлээж аваагүй ч их суудлыг хуралдаанаараа дахин хэлэлцэнэ.

Улсаас тусгай байр, унаа, хоол, халамж эдэлдэг Үндсэн хуулийн цэцийн гишүүд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр гадгашаа зугаалж яваад иржээ. Тус байгууллагын ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД бүртгэгдсэнээр 2023 оны 08 дугаар сарын 18-нд аялал жуулчлалын “Мон-Аэртур” ХХК-иар дамжуулан 43 сая 700 мянган төгрөгөөр гадаад албан томилолтдоо зарцуулсан байна.

Уг албан томилолтод Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.ЧИНБАТ, цэцийн гишүүн Ш.СОЛОНГО, цэцийн гишүүн Д.ОДБАЯР, цэцийн гишүүн Г.ТУУЛХҮҮ болон Тамгын газрын дарга Д.БАЯНБИЛЭГ, Цэцийн ажлын албаны мэргэжилтэн Билгүүн нар явжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.