Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай алга болоод гурван хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай мэдээ нийгмийн цочроов. Өмнө нь Замын-Үүд суманд долоон настай “С” гэх охин мөн ор сураггүй алга болж өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа.
Бага насны хүүхдүүд ор сураггүй алга болж байгаа энэ явдал улс үндэстний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг судлаачид онцлоод буй. Охин алга боллоо гэх мэдээлэл сошиал орчинд түгсэнээс хойш улс даяар анхаарлын төвд орж, ОБЕГ-ын аврах баг хүртэл нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа явуулав. Охиныг гэрээсээ гараад ямар унаанд суусан, хаашаа явсныг бичиж үлдсэн хяналтын камерын бичлэг, дүрс байхгүй. Энэ асуудал хүчтэй яригдаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэвлэлд яриа өгөхдөө “Сумандаа камер байршуулна гэж 130 сая төгрөгийн төсөв шийдүүлсэн ч өнөөг хүртэл тавиагүй байна. Сумын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцно” хэмээн ярьсан.
Тэгвэл 2023 оны орон нутгийн төсөвт суусан КАМЕРЖУУЛАХ ажлын төсөв одоо л зорилтод ажилдаа очих нь. Учир нь талийгаач охины буянаар Сайншанд сум камераа тавиулах тендерээ зарласан байна. 130 сая төгрөгийн ажлаас энэ ондоо 100 саяар КАМЕР авах гэнэ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин