Нүүрсний хулгай гэх асуудал 2022 оны сүүлээр хүчтэй дэгдэж залуучууд сар гаран ТӨВ ТАЛБАЙД жагсав. Хуулийн байгууллага ч эрчимтэй ажиллаж сэжигтэй этгээдүүдийн нэрсийг зарлаж, улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон ГЕГ-ын нэр бүхий байцаагч нарыг баривчилж хорьсон. Хэрэг бүртгэл, шалгалтын ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа. Шалтгалтын явцад Гаалийн байгууллагын алдаанаас үүдэн 11 мянган тээврийн хэрэгслийн бүртгэл устсан гэх мэдээллийг АТГ-аас мэдээллэж, үүнийг Гаалийн ерөнхий газраас ч батлаж байв.
Б.Асралт гэх өмнөх даргыг “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-д холбоотой хэмээн үзэж ажлаас нь чөлөөлж, түүний оронд нийслэлийн цагдаагийн дарга асан генерал Р.Отгонжаргалыг ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР томилсон. Эрхэм генерал ч хулгайг илрүүлнэ хэмээн ам гарсан ч өнөөг хүртэл ямар нэг ахиц гаргасангүй.
Ард түмэн хүлээсээр байв. Гэтэл энэ байгууллагынхан ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР өвлийн ноосон малгай, ороолт авах тендер зарлажээ. Тодруулбал, “Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцасны дагалдах хэрэгсэл” гэх нэртэй худалдан авах ажиллагааны тендерт УЛСЫН ТӨСВИЙН ХОЁР ТЭРБУМ төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Ингэхдээ өвлийн ноосон малгай, ороолт, албаны саравчтай малгай зэргийг тус бүр 2000 ширхэгийг худалдан авах аж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин