Д.Ган-Очир нь 2019 оны 2 сарын 1-нд Монголбанкны Ерөнхий эдийн засагчийн албан тушаалд томилогджээ. Монголбанканд 17 жил хүчин зүтгэж байгаа туршлагатай эдийн засагч юм.
Тэрээр 2001-2005 онд Монгол Улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засгийн ухааны бакалавр, 2005-2007 онд Монгол Улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, Газрын эдийн засаг-эрх зүй, Эдийн засгийн ухааны магистр, 2010-2012 онд Австрали улс, Австралийн Үндэсний их сургууль, Төрийн удирдлагын Kровфорд сургууль, Олон улсын болон хөгжлийн эдийн засгийн магистр, 2013-2016 онд Австрали улс, Австралийн Үндэсний их сургууль, Төрийн удирдлагын Kровфорд сургууль, Эдийн засгийн ухааны доктор /Ph.D./, 2021 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор /D.Sc./ тус тус боловсрол эзэмшсэн.
Монголбанканд 2005 оноос Мөнгөний бодлого, судалгааны газар эдийн засагчаас эхлэн ажлын гараагаа эхлүүлж байжээ. 2012-2013 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, 2015-2016 онд Австралийн Үндэсний их сургууль, Төрийн удирдлагын Kровфорд сургууль, Хэрэглээний динамик эдийн засаг, Зардал үр ашгийн шинжилгээ болон Олон улсын эдийн засаг хичээлүүд, Семинарын багш, 2016 онд Монголбанкны Ерөнхий эдийн засагч - Ерөнхийлөгчийн зөвлөх, 2016-2019 онд Монголбанк, Судалгаа, статистикийн газрын захиралаар тус тус ажилласан аж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин