С.Батжаргал даргаа 150 саяар СОНСДОГ НОМ хийхийг чинь Эрдэнэт хотын иргэд дэмжсэн үү!!
Орхон аймгийн орон нутгийн өмчийн газраас Эрдэнэт хотын сонсдог ном хийх тенпер зарлажээ. Уг тендер нь 2023 оны Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэнэ. 150 саяын санхүүжилтээр хийгдэх юм.
Тендерийг 2023 оны 11 -р сарын 06 -ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 11 -р сарын 06 -ны өдрийн 09 цаг 10 минут-т зохион байгуулна.
Уг ном нь Эрдэнэт хотын тухай, Монгол түмний зууны манлай бүтээн байгуулалтыг суртчилсан 20 цагийн, 2000 ширхэг, гоёлын хавтастай CD-цахим номыг нийлүүлэх шаардлага тавьжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар 15.1.5 төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглоно, 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гэжээ. Тэгвэл төрийн хэмнэлтийн тухай хуулийг Орхон аймгийн Засаг дарга зөрчөөд байгаа юм биш үү. Таньд хууль зөрхчих эрх бий юу?
Хууль зөрчөөд байгаа даргадаа хариуцлага тооцоочээ, таньд эрх нь бий шүү дээ Д.Амарбаясгалан сайдаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин