Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдэхийн тулд уушийн газарт хундага тулгахгүй бол болдоггүй аж. Нэг үгээр бол дарга нар АРХИ УУХГҮЙГЭЭР ажил явдаггүй байх нь. Жишээ нь Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн Татвар төлөгчдийн мөнгөөр АРХИ УУЖ, ХУУЛИЙН ТӨСӨЛ боловсруулсан нь анхаарал татаж байна.
Засгийн газраас түгжрэлээ шийд хэмээн хотын захиргаа руу шилжүүлсэн 420 тэрбум төгрөг энэ мэтээр ДАРГА, САЙД нарын АРХИНЫ МӨНГӨ болж ууршсан нь харамсалтай. Монгол Улсын Засгийн газраас одоогоос нэг жилийн өмнө 341-р тогтоол баталж НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, САЙДЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАЖ байв.
Харин яг үүнтэй ижил төстэй “МӨНГӨ ШАМШИГДУУЛАХ” чиглэлийн нэгэн байгууллага байгуулсан нь “Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” юм. Энэ байгууллагын Удирдах зөвлөлийн дарга нь НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр сарын 550 мянган төгрөг зүгээр аваад сууж байдаг. УЗ-ийн гишүүдээр Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Одсүрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа, НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат, Т.Оюунчимэг нарын гишүүд байдаг бол төслийн нэгжийн захирлаар Ч.БАТЗОРИГ гэгч эрхэм ажилладаг.
Дээрх байгууллагаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грандхан айриш паб”-д “ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХӨТӨЛБӨР” гэгчийг 2023 оны 06 сарын 15-нд зохион байгуулсан байна. Яг ямар хуулийн төсөл, хичнээн хүн оролцсон нь тодорхойгүй ч ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ төрийн байгууллагынхан татварын мөнгөөр УУШИЙН ГАЗАРТ хууль хэлэлцэж байгаа нь МОНГОЛ ТӨРИЙН ХУУЛИЙГ УЛАНДАА гишгэсэн үйлдэл болоод байна. Түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын ярьдаг байсан “ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ ХУУЛЬ” –г судлаж байсан байж магадгүй юм.
Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954-1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол, тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна гэв.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин