Монголын улстөрд ид залуугаараа орж ирж, АРДЧИЛСАН НИЙГМИЙН бүтээлцсэн, Ардчилсан Үндсэн хуулийг бичилцсэн сор сэхээтнүүд олон бий. Тухайлбал Монгол Улсын Их хурдлын дэд дарга асан, Сангийн сайд асан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Сангажавын Баярцогт анх 23 насандаа их улстөрд ирж байсан бол Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг 27 насандаа гишүүн болж байжээ. Тэд бол Монголын улстөрд өөрийн нэрээ сайнаар ч, саараар ч тод бичиж үлдээсэн, үлгэр жишээч улстөрчид. 30 хүрээгүй идэрхэн насандаа Монгол улсад ЧӨЛӨӨТ, АРДЧИЛСАН ТОГТОЛЦООГООР ЦААШ ХӨГЖИНӨ гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, хууль тогтоох дээд байгууллагад сууж байсан ховорхон хувь зохиолтой эрхмүүд. 30 хүрээгүй насандаа Монголчуудын шинэ 30 жилийн амьдралыг бүтээчихсэн, гайхамшигтай залуус.
Алдаа, оноогоор дүүрэн 33 жилийн түүхийг бүтээсэн олон сайн улстөрчдийн залгамж халаа өнөө ч бэлтгэгдсээр байна. Тухайлбал Хэнтий аймагт 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болохоор Засгийн газраас тусгайлан бэлтгэгдэж буй боловсон хүчин, МАН-ын шинэ залуу нөөц бол Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөөн үйлдвэрийн дэд сайд Мөнхцогийн Ганхүлэг. 2022 онд Засгийн газрын гишүүн, дэд сайдаар томилогдсон. Одоогоор ямар хий гаргалгүй, маш чамбай ажиллаж буй нэгэн. 1990-д оны залуу. Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад суугаад үзчихсэн, хөдөөний малчид, тариаланчдад юу хэрэгтэйг олзуурхан харж, яаж шийдэх гарц гаргалгааг олоод харчихсан гэж хэлж болно. МАН-ын залуу боловсон хүчин төдийгүй, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэг татаастай, намын дэргэдэх оюутны байгууллагад идэвхтэй алба хашиж байсан нэгэн.
Сүүлийн үед улстөрд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлье гэдэг дээр нийгэм ч, шийдвэр гаргагчидтай гар барьчихсан. Энэ хүрээнд ирэх 2024 оны улстөрийн сонгуульд оролцох нам эвслүүд эмэгтэй нэр дэвшигч нарынхаа квотыг нэмэгдүүлж, нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэж сөөлжүүлж нэр дэвшүүлэхээр хуульчилсан. 2028 оны сонгуульд улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог 40 болгон нэмэгдүүлсэн. Энэ мэт боломжийг ашиглаж, МАН-ын жагсаалтын эмэгтэй нэр дэвшигчдчийн багт зүй ёсоор орж ирсэн эрхэм бол Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа юм. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Ховд аймгийг тун сайн удирдаж байгаа нь илт. Мэдээж ажил хийж буй хүнд шүүмжлэл ирэх нь ойлгомжтой. Өмнөх дарга Б.Дүгэржавын газрын наймааг таслан зогсоож чадсан тэрбээр одоо “Халзан бүргэдэйн орд газрын” маргаанаас болж иргэдийн дунд нэр хүнд жаахан тийм байгаа ч НАМЫН ЖАГСААЛТ гэх лифтэнд суух тул тоохгүй, тэсээд өнгөрөх нь ашигтай.
Залуучуудаа манлайлан улстөрд өөрийгөө эртнээс бэлтгэж, парламент дотор ажиллаж, их улстөр, том улстөрчдийн тоглоомын зах зухаас гадарласан, нэг үгээр хэлбэл “халуун тогоонд чанагдсан” дараагийн залуу нь Борын Өлзийбат юм. Тэрбээр ирэх 2024 оны сонгуульд өөрийн төрлөх Баянхонгор аймагтаа хүч үзэхээр бие халаалтаа базааж яваа нэгэн. Гишүүний туслах, зөвлөх, сайдын зөвлөх, УИХ-ын тамгын газрын Цахим парламент, инновацын газрын анхны даргаар ажиллаж байсан. Мөн л 1990-д оны төлөөлөл. Түүний санаачлсан эхлүүлсэн нэг том ажил өнөөдөр улс орон даяар хэрэгжиж, УИХ-ын гишүүн бүр ашигладаг “D-parliament” платформыг олон нийт ч түгээмэл ашиглаж байна.
“ИРГЭН ТА ХҮЧ”, Хонгорын шинэ өглөө хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, цахим соёл анхаарахын зэрэгцээ хүүхэд багачуудад лекц семинар хийж яваа залуу. Баянхонгор аймгаас ирэх “2024 онд улстөрд гялалзах шинэ од” болж ч мэдэх боловсон хүчний нэг. МАН-аас бэлтгэгдэж буй залуу боловсон хүчин. АНУ-д боловсрол эзэмшиж, мэргэжил дээшлүүлсэн. Үеийнхнээ үлгэрлэж, дээд үеэсээ суралцаж, улстөрд бэлтгэгдсэн шижигнэсэн гурван залуугаар түүчээлээлүүлсэн 1990-д оныхон 2024 оны УИХ-ын хаалгыг тогшиж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин