УИХ-ын гишүүн П.Анужин 1 тэрбумын МАЛ АЖ АХУЙТАЙ, 550 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-10

Пүрэв-Очирын Анужин нь 1994 онд Нийслэлийн 12 дугаар дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, дипломатч, 1999 онд Токиогийн Гадаад хэлний дээд сургуульд судлаач оюутан, 2004 онд Япон Улсын Сока их сургууль, олон улсын эрх зүйч, магистраар төгсөж тус тус боловсрол эзэмшжээ.

Тэрээр 2004-2010 онд Япон Улсын “Сефти технологи” компанид эрх зүйчээр ажиллан ажлын гараагаа эхлүүлжээ. 2010 онд “Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлан хэрэгжүүлэгч, 2011 онд “100 чухал сэдэв” ТВ контент санаачлан хэрэгжүүлэгч, 2016 онд “МонГал товчоон” төслийг санаачлан хэрэгжүүлэгч, 2019 онд “70/76” ТВ контент хэрэгжүүлэгчээр ажиллаж олонд танигдсан байна.

2020 онд  МАН-аас  Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин 32,031 хүний саналаар Улсын Их Хурлын гишүүний албанд сонгогдсон.
УИХ-ын гишүүний жилийн орлого 52 сая төгрөг байна. 900 саяын 1 нийтийн орон сууцтай. 100 саяын ашиглах-800м2 газартай. П.Анужин нь хадгаламждаа 25 сая төгрөг, 325 саяын авлагатай. Range Rover- 1, Toyota, Prius- 1, Alphard- 1  машинууд нь 280 сая 200 мянгын үнэтэй аж. 1 тэрбум 300 саяын мал аж ахуйд нь хурдан удмын 244 адуу, 142 үхэр, 854 хонь, 255 ямаа багтдаг. 550 саяын үнэт эдлэлтэй. Мөн 1 эрх, 1 патент эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх хуулийн төслийг санаачилж, батлуулсан гишүүн юм. Тус хуулийн төслийг сонгууль угтсан халамжийн бодлого хэмээн татвар төлөгчид ихэд бухимдсан билээ. Гэтэл гишүүн маань өөрөө 1000 гаруй толгой малтай аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.28.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.