Ерөнхийлөгч Х.Баттулгын буянаар Үндсэн хуулийн цэцэд зургаан жил сууж буй гурван эрхмийн нэг нь Г.Туулхүү хуульч. 1961 онд төрсөн. 1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.
1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич, 1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд Ардын шүүгч, шүүгч, 1998-2001 онд Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга, 2001-2002 онд Шийдвэр гүйцэтгэх газарт дэд дарга, 2007-2009 онд Шийдвэр гүйцэтгэх газарт Мэргэжлийн хяналт, тоо бүртгэл хариуцсан дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2009-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд дарга, 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсний дагуу УИХ-аар 98 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон.
Цэцийн гишүүн болсноосоо хойш маргаан шийдвэрлэх хуралд оролцохоосоо илүүтэй ТАТВАРЫН МӨНГӨӨР гадгаш, дотгош сайн явсан энэ эрхэм анх удаагаа УИХ-ын чуулганы танхимд ЦЭЦИЙН дунд суудлын хуралдааны шийдвэрийг уншиж танилцуулсан ч хамгаалж чадалгүй унагасан. Тэрбээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогыг нь сонирхвол нийтдээ 69 557 мянган төгрөгийн орлоготой, нийтийн нэг орон сууц, зуслангийн байшин, авто зогсоол зэргээ бөөнд нь 175 саяар тооцжээ. 250 саяын үнэт эдлэлтэй, 69 саяын хадгаламжтай, Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцаатай, “Эрдэнэс МГЛ” ХК-ийн гурван ширхэг хувьцаатай гэжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин