Зам тээврийн хөгжлийн яамны дэргэд яг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг “Зам тээврийн хөгжлийн төв” гэж замын сангийн мөнгийг захиран зарцуулдаг нэг агентлаг бий.
Захирал нь Х.ПҮРЭВЖАРГАЛ гэгч эрхэм. Энэ эрхэм татвар төлөгчдийн 57 сая төгрөгөөр ЧЕХ улсад амарч, зугаалж байгаад иржээ. Тодруулбал Зам тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТЫН 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн А/235 тоот тушаалаар Зам тээврийн хөгжлийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзий, АЗБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сугармаа, АЗБЗГ-ын шинжээч Б.Цэрэнсодном, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Х.Пүрэвжаргал, орчуулагч гэсэн таван хүнийг БНХЧУ-ын Прага хотод таван өдрийн томилолтоор явуулжээ.
Ингэхдээ илтгэл хэлэлцүүлэгт оролцох, мэдлэг мэдээлэл олж авах үүрэгтэй явсан гэх. Ийм байдлаар албан томилолт нэртэй төсвийн мөнгөөр зугаалсан үйлдлийн таслан зогсоох ёстой. Х.Пүрэвжаргал нь үүнээс өмнө 2023 оны 04 сард мөн Япон улс руу томилолтоор явсан. Гэвч ямар үр дүнд хүрсэн нь өнөө ч тодорхойгүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин