“Эрдэнэт үйлдвэр” –ийн Тамгын дарга Д.ҮҮРИЙНТУЯА 1,3 тэрбумын орон сууцанд амьдарч 17 саяын “AQUA” машин унадаг!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-10-11

Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр”-т улстөрчдийн гар хөл, шахааны хүмүүс чихэлддэг нь заншил болоод тогтчихсон. Тэдний нэг нь өнөөгийн тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа юм. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Содмонгол” группийн Орхон аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байгаад 2017 оноос “Эрдэнэт үйлдвэр” лүү шургалсан эмэгтэй.

1982 онд Төв аймгийн Лүн сумд төрсөн. 2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2009 онд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсөж, 2007 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2011 онд Мэргэшсэн нягтлан бодогч. 2017 онд Татварын мэргэшсэн зөвлөхийн цол тэмдэгтэй. 2003-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын ахлах байцаагч,2014-2016 онд “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирал, 2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2019 оны дөрөвдүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор томилогдон ажиллаж байгаад, 2022 оны тавдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Тэрбээр тус үйлдвэрт орлогчоор анжилд орсноос хойш хөрөнгө нь байнга өссөн үзүүлэлттэй байна. 2021 онд 297 саяын саяын орлоготой байсан бол өнгөрсөн жил 380 саяын орлоготой болж өсчээ. Нэг тэрбум 380 сая 500 мянган төгрөгийн гурван орон сууц, нэг авто зогсоол, нэг авто гарааштай.  Өнгөрсөн жилийн хугацаанд 1,1 тэрбумаар ХӨРӨНГӨӨ ӨСГӨСӨН байгаа нь анхаарал татна.

Өндөр үнэтэй байшин барилга худалдаж авсан тэрбээр 17 саяын үнэд хүрэт суудлын aqua машин унадаг гэжээ. 907 саян мал аж ахуйтай бол 500мкв өмчлөх, эзэмших эрхийн 21мкв, 1500мкв гурван газартай. Дотоодын банкинд 72 сая төгрөгийн хадгаламжтай бол бусдаас 215 саяын авлагатай, 993 саяын зээлтэй. “Есөн буурагчин” ХХК, “Чойр-Оргил Нөхөрлөл” ХХК-ийн хувь эзэмшдэг гэжээ.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.