Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгэний ажилтнаас Монгол Улсын Засгийн газарт дэд сайд хүртэл дэвшсэн нөхөр бол Санжаагийн Наранцогт. Одоо Монгол улсад хамгийн их мөнгөтэй УУЛ УУРХАЙН САЛБАРЫН толгой компагийг удирдаж буй эрхэм. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа “нийтийн тээврийн автобусны худалдан авалтыг гацаасан” хэмээн хотын дарга асан Д.Сумъяабазар даргад зануулсан удаатай. Тэр нь ч үнэн байж, Сангийн яамнаас явсаных нь дараа ногоон гэрлээр тендер бүтэж, “но”-той ногоон автобуснууд ар араасаа сигналдсаар хотод ирсэн ч “мордохын хазгай” гээч нь болж одоо нутаг буцах дээрээ тулаад байна.
Улсын ажлыг уяж, хотын ажлыг гацааж байсан С.Наранцогт дарга МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙН КОМПАНИТАЙ байвал яах вэ. Төрийн өндөр албан тушаалтнууд ашиг сонирхолын хуулийн дагуу хөрөнгө орлого, бэл бэнчингээ АТГ-т тайлагнадаг. Энэ нь ч иргэдэг амар, төрд итгэх итгэлийг сэргээхэд бага болов ч дэм болдог.
2022 оны оны 12 сард “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн захирлаар томилогдсон тэрбээр 2021 онд 73 саяын орлоготой гэж хөрөнгөө мэдүүлсэн бол 2022 онд 34 сая болгож бууруулжээ. Нийтийн орон сууц, зуслангийн байшингаа 650 саяд үнэлсэн. 20 саяын үнэ бүхий Toyota, Harrier унадаг. 12 саяын газартай, 40 саяын үнэт эдлэл, 89 саяын ХАДГАЛАМЖТАЙ, бусдаас 141 саяын авлагатай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 5360 ширхэг хувьцаатай бол “Сэндли” ББСБ-ын 6512 ширхэг хувьцааг эзэшдэг байна.
С.Наранцогтын 2022 оны ХОМ-тээ бүртгүүлсэн “Сэндли” ББСБ нээлттэй хувьцаат компани анх 2015 онд “зээлийн үйлчилгээ” үзүүлэх зорилгоор үүсэн байгуулагдсан бол 2018 онд гадаад вальютын арилжаа эрхлэх үйлчилгээ нэмэгдсэн байна. Харин 2021 онд Факторингийн үйлчилгээ, Итгэлцлийн үйлчилгээ, Төлбөрийн баталгаа гаргах, Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэн байна. 12 хувьцаа эзэмшигчтэй байгууллага аж. ТУЗ-ын дарга нь Б.НАРАНБАТ бол гүйцэтгэх захирал нь Б.ОДГЭРЭЛ. Тус компанийн хувь эзэмшигч нарын дунд С.НАРАНЦОГТ гэсэн нэр байхгүй ч АТГ-т мэдүүлсэн хөрөнгөд нь байна. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт иргэдийнхээ халаасыг хоосолдог ажлын ард чимээгүйхэн суудаг байсан уу, эсвэл тухайн аж ахуй нэгж хувь эзэмшигчдийнхээ мэдээллийг дутуу, буруу оруулсан болж таарав уу гэдэг асуулт үлдлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин