“Монгол Улсын Баатар” цолтой "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг Монголын баялаг бүтээгч үйлдвэр юм.
Уг тендерт бүжгийн эмэгтэй туфли 12ш, бүжгийн дасгалын комбинзон 20ш, бүжгийн дасгалын пүүз 25ш, бүжгийн дасгалын чишиг 25ш, бүжгийн цагаан гутал 32ш, дуучны эмэгтэй плаье 5ш, дуучны эмэгтэй туфли 10ш, дуучны эрэгтэй гутал 10ш, дуучны эрэгтэй костьюм 5ш, латин бүжгийн эмэгтэй платье 12ш, латин бүжгийн эмэгтэй туфли, латин бүжгийн эрэгтэй гутал 12ш, латин бүжгийн эрэгтэй цамц 12ш, стандарт бүжгийн эмэгтэй платье 24ш, табочки 20ш, хүүхдийн даашинз 50 ширхэгийг тус тус шаардлагадаа тусгажээ.
Тендерийг 2023 оны 10 -р сарын 17 -ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 -р сарын 17 -ны өдрийн 09 цаг 10 минут -т зохион байгуулах аж.
Засгийн газрын хэмнэлтийн тухай хуулийн 8.1.-д цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр хувцас худалдан авахыг хориглоно гэж заасан байдаг.
Хэмнэлтийн тухай хууль цуцлагдаагүй байхад “Эрдэнэт үйлдвэр” төсвийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарцуулах зайлшгүй шаардлагатай гэж үү?
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин