ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр 140 саяын эзэмших 6 ГАЗАРТАЙ!?
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-17

Н.Ууганбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгссөн. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн. Мөн АНУ-ын Фениксийн их сургуульд магистр хамгаалсан. Итали, Австрали улсуудад Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

Тэрээр 2020 оны 8 дугаар сарын 5-нд гадаадын иргэн харъяатын газраар томилогджээ. Ажилаа хүлээж аваад удаагүй байхдаа тэрээр Төрийн нарийн бичгийн даргаар томилогдхоор болжээ.

Гадаадын иргэн харъяатын газрын дарга Н.Ууганбаяр нь жилийн 21 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 58 сая төгрөг байна. 347 саяын 1 нийтийн орон сууц, 1 автозогсоолтой. 36 саяын 18 адуу, 5 үхэртэй. Эзэмших-0.05га-1, эзэмших-699м2-1, эзэмших-700м2-3, өмчлөх-700м2-1  гээд нийт 6 газартай. Уг газруудаа 140 саяар үнэлжээ. Тэрээр 2 саяын хадгаламж, 70 саяын бэлэн мөнгөтэй. Мөн 136 саяын авлага, 168 саяын зээлтэй. 113 саяын үнэт эдлэлтэй аж. Эрдэнэс таван толгой ХК 4288ш, Түмэн шувуут ХК 25000ш хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Түүнчлэн 2020 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 317 сая гэж мэдүүлсэн бол 2022 онд жилийн орлого нь хэд дахин буурч 21 сая болжээ. Мөн 2020 оныхтой харьцуулахад 2022 онд түүний эзэмшлийн газрын тоо дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.175.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.