Засгийн газраас “ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ” хийхээр зориглон хөдөлсөн ч олигтой үр дүнд хүрэхгүй л байна. 315 МТв суурилуулах хүчин чадалтай усан цахилгаан станц, 5,7 тэрбум м3 цэнгэг устай усан сан бий болгох “Эгийн голын усан цахилгаан станц” төсөл 27 жил гацлаа. Үүнийг ажил хэрэг болгох гэсэн Л.Оюун-Эрдэнийн шийдэл бас л хойд ах нарын ширүүн харцан доор “жижигдлээ”. М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед буюу 2006 онд анх шав тавьж байсан уг төсөлд хэд хэдэн удаагийн ТЭЗҮ зарлагдсан ч амжилт үл олсоор байна. 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байгаа юм.
Тэгвэл уг төслийн нэрээр байгуулагдсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн захирал Мягмаржавын Баттулга нь татвар төлөгчдийн мөнгийг ГАДГАШ, ДОТГОШ АЯЛАЛ ЗУГААЛГА, ОНГОЦНЫ ТИЙЗ, ЗОЧИД БУУДЛЫН ТӨЛБӨРТ гамгүй зарцуулжээ.
БАРИМТ: Эрчим хүчний яамны холбогдох мэргэжилтнүүдийн Саудын Араб улсад болох ДӨХ чуулганд оролцох тийзний төлбөр зэрэгт 37 сая 168 мянган төгрөгийг зарцуулсан байна.
БАРИМТ: КАРГОЛИНК ХХК-ийн данс руу “Москвад хилийн усны хэлэлцээрийн уулзалтын 2 хүний тийз” гэсэн утгаар 2023 оны 10 сарын 12-нд 16 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин