ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ хотын даргын орлогч О.Номинчимэг 9 байгууллагын 225,960 ширхэг ХУВЬЦААТАЙ!!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-19

УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан О.Номинчимэг нийслэл хотын хоёрдугаар орлогч даргаар томилогдох аж.

О.Номинчимэг нь  2004-2008 онд Япон Улсын Токиогийн Их сургуулийн эрх зүйн бакалавр, 2008-2010 мөн тус сургуульдаа хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.  Түүнчлэн АНУ-ын Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Бизнесийн эрх зүй,  дэд бүтцийн төсөл, олон улсын арбитр, гадаадын хөрөнгө оруулалт чиглэлд мэргэшсэн гэжээ. Тэрээр Англи, Япон хэлтэй.

О.Номинчимэгийн жилийн орлого 92 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 577 сая төгрөг байна. 1 тэрбум 209 саяын 3 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшин, 3 авто зогсоолтой. 190 саяын Lexus, 570, Mercedes Benz, S350L машинтай. Тэрээр 3 саяын Эзэмших 536м/кв газартай. Хадгаламждаа 1 тэрбум төгрөгтэй, 1 тэрбумын авлагатай аж. Лонг Терм Валью Фанд ХК 3000ш, АПУ ХК 9810ш, Эрдэнэс Таван Толгой ХК 2144ш, Лэнд МН ББСБ ХК 58400ш, Мандал Даатгал ХК 4800ш, Ард Санхүүгийн Нэгдэл ХК 37315ш, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Сан ХК 69991ш, Рио Тинто ХК 3129ш, АПУ ХК 1831ш, Лэнд МН ХК 35500ш хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Тэрээр 9 байгууллагын 225,960 ширхэг хувьцаатай.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.