УСАН ТЭЭВРИЙН зогсоолын зураг төсөв гаргах 100 саяын ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
Сэдэв, асуудал
/
2023-10-20

Зам тээврийн хөгжлийн яамны харъяа, Монгол улсын далайн захиргаанаас хоёр байршилд усан тээврийн пост, зогсоолын зураг төсөв гаргах ажилд 100 саяын тендер зарлажээ.

Монгол Улсын Далайн Захиргаа нь “Усан замын тээврийн хяанлтын пост, зогсоолын /Архангай, Ховд аймагт/ төсөл арга хэмжээний зураг төсөв боловсруулах ажил”-ийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул Архангай аймгийн Өгийнуур, Ховд аймгийн Хар ус нуурын эрэгт тохижилтын ажил болон эргүүл, хяналтын зориулалттай харуулын болон улсын байцаагчийн байрны зураг төсөв боловруулна.

Уг тендер нь өнөөдөр буюу /2023.10.19/-нд зарлагдсан бөгөөд тендер хүлээн авах сүүлийн хугацаа нь  11 дүгээр сарын 21-ны өдөр аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.