СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар 260 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 653 саяын МАЛТАЙ
Сэдэв, асуудал
/
2023-10-30

Батчулууны Хуягбаатар нь 1981 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарлаг аж. Тэрээр 2008 онд ХААИС-ыг экологич, 2012-2014 онд “Жонон” дээд сургууль, Бизнесийн удирдлага, 2014 онд Удирдлагын акедемийг тус тус төгжээ. Ажлын гараагаа Хэнтий аймгийн оюутан залуучуудын холбооны тэргүүнээр эхлүүлж байсан бөгөөд 2011-2013 онд УИХ-ын гишүүн Б.Ганбямбын туслахаар ажиллаж байсан. 2014-2016 онд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын бие төлөөлөгчөөр ч мөн ажиллаж байдаг. 2016 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 30-нд СХД-ын ИТХ-ын даргаар сонгогдож өдийг хүртэл ажилласаар байна.

Тэрээр ИТХ-ын даргын ажлаа авснаасаа хойш сонгинохайрханчуудыхаа дунд үрэлгэн дарга нэрийг ч аваад амжжээ. Учир нь 2021 оны А/53 захирамжийн дагуу тус дүүргээс сонгогдсон 42 төлөөлөгч гуравдугаар улирлын урамшуулал гэж тус бүр 5,0 сая төгрөгийг нэрсийн жагсаалтын дарааллаар авсан байна. Энэ нь нийт дүнгээрээ 210 сая төгрөг болж байгаа бөгөөд СХД-ийн төлөөлөгчид улирал бүр энэ мэтээр 840 орчим сая төгрөгийг урамшуулалд авдаг гэж шүүмжлүүлж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй Ковид цар тахлын үед Б.Хуягбаатар нь “Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудлууд” арга хэмжээнд 16,370,000 төгрөг төсөвлөөд түүндээ өөрөө гарын үсэг зурчихсан байх аж. Тус арга хэмжээний үеэр нийт хороодын дарга нарын хамт өдрийн зоог барих, өөрийн биеэр үг хэлэх, дүрсжүүлсэн тайлан танилцуулга сонсох, илтгэл сонсох, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн үзүүлбэр үзүүлэх, шагнал гардуулах, оройн зоог барих гэх мэт үйл ажиллагаа багтжээ.

 

Б.Хуягбаатарын жилийн орлого нь 33 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 12 сая төгрөг байна. 549 саяын үл хөдлөх хөрөнгөд нь нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1 багтжээ. 85 саяын Lexus, RX 450 машинтай. 653 саяын 9 хурдан удмын адуу, 68 адуу, 203 хонь, 31 үхрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. ИТХ-ын даргын хувьд 23 саяын эзэмших-700м2-1, ашиглах-500м2-1, ашиглах-700м2-1 газартай. 260 саяын үнэт эдлэлтэй. Мөн хадгаламждаа 6 сая төгрөгтэй. 241 саяын зээлтэй. Сайхан өндөр хайрхан ххк-ий 100%-ыг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.