Тэрбумтан ХАТАГТАЙ СБД-ийн засаг дарга Х.Болормаа 1 ТЭРБУМЫН 4 ОРОН СУУЦТАЙ
Сэдэв, асуудал
/
2023-10-30

Хөххүүгийн Болормаа нь 1969 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн. Тэрээр дээд боловсролтой. Хүнс- нийтийн хоолны инженер мэргэжилтэй.

Түүний ажлын гараа 1993-1994 онд Улаанбаатар ресторанд ээлжийн ахлагч, зохион байгуулагчаар эхлэж 2020 оны 10 дугаар сарын 23-наас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оны оны 11 дүгээр сарын 10-наас Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Түүнийг хамгийн баян засаг дарга гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу

Засаг даргын жилийн орлого нь 48 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 430 сая төгрөг байна. 1 тэрбум 800 саяын үл хөдлөх хөрөнгөд нь 4 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай байгууламж, 2 авто багтжээ. 414 саяын Toyota, Land Cruiser 200, Mercedes Benz, G 300 машинтай. Эзэмших-2800м2-1, эзэмших-700м2-2, өмчлөх-512м2-1 газруудаа 125 саяар үнэлжээ. Тэрээр 582 саяын үнэт эдлэлтэй. Түүнчлэн 202 саяын хадгаламжтай, 599 саяын бэлэн мөнгөтэй, 320 саяын авлагатай аж. ЭЙ БИ ЖЙ энерго ХХК 100%, БДТТ ХХК 80%, Сити паркин ХХК 50%, Манзишир хид ХХК 20%, Бат сити ХХК 25%, Даш кредит ХХК 50%, Доргот чандмань ХХК 50%, Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоо, Эрдэнэс Таван Толгой ХК 2144ш хувьцааг тус тус эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.