УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг жилийн дотор 291 саяын ЗЭЭЛЭЭ төлжээ
Сэдэв, асуудал
/
2023-10-30

Содномын Чинзориг нь 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуулийг төгсжээ. Улмаар 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн байна. Түүнчлэн ажлын гараагаа 1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэнээр эхлүүлж байсан бол 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, эрүүл мэндийн сайдын албыг хашиж байна.

Тэрээр Улсын Их хуралд 2 дах удаагаа сонгогдож буй улс төрийн туршлагатай гишүүн юм.

 

Эрүүл мэндийн сайдын жилийн орлого 64 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 28 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгөө 335 саяар үнэлсэн бөгөөд үүнд нь нийтийн орон сууц 1, авто граж 1, эзэмших 699м/кв, эзэмших 585м/кв газар зэрэг багтжээ. С.Чинзориг нь хадгаламждаа 2 сая төгрөгтэй 75 саяын зээлтэй. . Эрдэнэс Таван Толгойн 2144ш хувьцааны ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.