ШӨХТГ-ын дарга С.НЯМ-ЭРДЭНЭ татвар төлөгчдийн мөнгөөр “НОМИН ДААТГАЛ” ХХК-ийг угжиж байна уу...?
Сэдэв, асуудал
/
2023-11-01

Засгийн газрын тохируулагч агентлаг “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” гэж нэг байгууллага байх. Энэ агентлагийг АН-ын үед О.Магнай, МАН-ын үед поп Б.Бат-Эрдэнэ, С.Мөнхчулуун нарыг удирддаг байхад тодорч бусад үед бздгэрдэг. Тогтсон даргагүй, онц гойд хийж гийгүүлсэн ажилгүй байгууллага.

2023 онд л гэхэд дөрвөн даргын нүүр үзэв. С.Мөнхчулуун ковидын хуулар томилогдож байсан учраас ажлаа Уртнасанд шилжүүлсэн. Уртнасангаас Хөгжлийн банкны захирал асан Н.Мандуул авсан. Одоо С.Ням-Эрдэнэ удирдаж буй.

Ингэх бүрийдээ татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс цалинждаг дарга нар орон тооны бус гишүүддээ УРАМШУУЛАЛ олгож, ажилчдынхаа АМЬ НАСЫГ ДААТГАХААС өөр зүйл хийсэнгүй.

Жилийн 929 саяын төсөвтэй, 36 ажилтантай тус байгууллага 2023 оны 08 сарын 26-нд “Номин даатгал” ХХК-тай гэрээ байгуулж “Алба хаагчдынхаа АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ” хийлгэжээ. Дээрх даатгалд зориулж 8 сая төгрөгийг төлжээ.

Ингэхдээ нэг ажилтныхаа АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ 600 сая тооцож бодсон байна. Ажилтан гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдвал 15 сая төгрөг, амь насаа алдвав 15 сая төгрөгийн нөхөн олговор авах үнэлгээг тохирцсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.