Мөнхөөгийн Батбаяр нь 1975 онд Хэнтий аймгийн Баян-овоо суманд төрсөн бөгөөд Улаанбаатар хотын 13 дугаар бүрэн дунд сургуулийг 1993 онд төгсөж, 1999 онд Техникийн их сургууль,инженерийн сургуулийг Архитехтор мэргэжлээр баклавар, 2015 онд Швейцар улсад Технологийн их сургуулийг Хот төлөвлөлтийн архитехтур мэргэжлээр бакалавр, 2019 онд ШУТИС-ийг Архитектор мэргэжлээр магистр зэргийг эзэмшсэн. Дэд сайд М.Батбаярын ажил эрхэлтийн байдал нь 1999-2000 онд “Диз-Арч” ХХК –ны Архитехтор, 2000-2009 онд “Идеал групп” ХХК-ны гүйцэтгэх захирал, 2009-2010 онд Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, 2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-нд захирал, 2015-2016 онд Барилга хот байгуулалтын яамны Газрын дарга, 2016 онд “ Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ний захирал, 2016-2017 онд Шадар сайдыг орон тооны бус зөвлөх, 2017-2019 онд Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, 2019-2020 онд БСШУСЯ-ны харьяа Чингис хаан өв соёлын хүрээлэнгийн захирал, 2020 оноос одоог хүртэл Соёлын яамны соёлын сайдаар ажиллаж байна.
М.Батбаярын жилийн нийт орлого нь 27 сая бөгөөд гэр бүлийн гишүүд нь жилийн 44 сая төгрөгний орлоготой. 870 саяын нийтйин орон сууц-1, зуслангийн байшин-1 авто зогсоол-1 . 350 саяаар үнэлэгдэж буй адуу-50, үхэр-30, хонь-100, хурдан удмын 10 адуутай. 110 саяаар үнэлэгдэх Эзэмших-0.07га-4 газартай. 18 саяын хадгаламжтай бөгөөд 50 саяын авлагатай. 100 сая төгрөгний Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл, Таван толгой түлш ХХК-ний 4288 ширхэг хувьцааны ногдол хувийг 10% эзэмшдэг гэж 2022 оны АТГ-ын хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин