ЧД-ийн НД-ийн хэлтсийн дарга Н.Ариунаа 75 саяын ТАВАН ГАЗАРТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-01

Надмидын Ариунаа нь 2019 оны 5 дугаар сарын 30-нд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогджээ.

 

Чингэлтэй дүүргийн НД-ын хэлтсийн даргын жилийн орлого 23 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 124 сая төгрөг байна. 180 сая төгрөгийн 1 нийтийн орон сууцтай. 60 саяын 1 Chrysler машинтай . Мөн Эзэмших-699м2-2, Эзэмших-700м2-1, Өмчлөх-104м2-1, Өмчлөх-99м2-1 гээд нийт таван газрууддаа 75 саяар үнэлжээ. 10 сая төгрөгийн хадгаламжтай. Нэг тусгай зөвшөөрлийн эрх эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.

Н.Ариунаагийн орлого өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Учир нь 2021 оны орлогоо 79 сая мэдүүлсэн ч 2022 оны орлого нь 23 сая болж буурчээ. Түүнчлэн 2019-2020 оны мэдүүлэгтээ амины орон сууцтай гэж мэдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.108.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.