Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга ЭЗЭМШИХ ЭРХИЙН 10-н ГАЗАРТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-01

Цэрэндашийн Тулга нь 1994 онд Техникийн их сургуулийн Барилга архитектурын ангийг Инженер- архитектор мэргэжлээр төгссөн. Холбооны Бүгд найрамдах Герман улс болон Английн Лондон хотноо 10 гаруй жилийн хугацаанд сурч ажиллан боловсролоо дээшлүүлсэн. 2007 оноос төрийн байгууллагад буюу Нийслэлийн газрын албанд архитектораар  ажлын гараагаа эхэлсэн. Энэ байгууллагадаа мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга болон дэвшиж, 2013 оноос Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар буюу одоогийн Хот байгуулалт хөгжлийн  газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж эхлээд одоо Газрын даргын албыг хашиж байна. 

Тэрээр бага залуу наснаасаа өдийг хүртэл төрийн албыг хашиж байгаа бөгөөд хувьдаа ямар нэгэн компани эзэмшдэггүй аж.

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын жилийн орлого 29 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 24 сая төгрөг байна. 1,5 тэрбумын 1 амины орон сууц, 3 нийтийн орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай байгууламж, 2 авто зогсоолтой. 80 саяын Mercedes Benz, ML350 машинтай.  Мөн Эзэмших-700м2-2, Эзэмших-238 м2-1, Эзэмших-700 м2-6, Эзэмших-700м2 -1 гээд нийт 10 газрууддаа үнэлгээ өгсөнгүй. 1 тэрбумын хадгаламж, 50 мсаяын зээлтэй. 13 саяын үнэт эдлэлтэй. УИД ХК 149ш, Эрдэнэс таван толгой ХК 1072ш, МЦХ ХК 146ш, ИТУ ХХК 100%, Титун-Эко ХХК 100%, Мөнх-Сонор ХЗХ Хоршоо 2%-ийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.

Мөн 1 тэрбумын хадгаламжтай ч 50 саяын зээлээ гурван жил төлөөгүй байна.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.147.6.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.161.242.95) 2024-08-13 14:30:13
АТГ энэ хөрөнгийн эх үүсвэрийг шалгахгүй юу хийдэг вэ? Юу шалгадаг вэ?