БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ш.Ариунтуяа 212 саяын МАЛТАЙ, Эзэмших-5000м/кв ГАЗАРТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-04

Ш.Ариунтуяа нь 2013 онд Баянгол дүүргийн НДХ-ийн албаны даргаар ажилладаг байжээ. 2020 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиилаж байсан бөгөөд өдгөө БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байна.

 

Нийгмийн даатгалын хэлтсийн даргын жилийн орлого 23 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 12 сая төгрөг байна. 178 сая төгрөгийн 2 нийтийн орон сууц, 1 хашаа байшинтай. 212 саяын 8 адуу, 31 үхэр, 40 ямаа, 70 хоньтой. 22,5 саяын Эзэмших-0.7га-1, Эзэмших-5000м/кв газартай. 70 саяын зээлтэй аж. Элгэн худаг ХХК 100%, Эрдэнэс таван толгой 1072ш, ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.45.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.