Т.Батжаргал нь 1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын Нисэх хүчний дунд сургуулийг сөнөөгч онгоцны нисгэгч, 2002 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академийг инженер нисгэгч-агаарын тээврийн удирдлага мэргэжлээр төгссөн. Байлдааны сөнөөгч “МИГ-21” онгоцны нисгэгчээр ажлын гараагаа эхлэн улс орноо батлан хамгаалах албанд хүчин зүтгэж, дараа нь “АН-2” онгоцны нисгэгч болж эх орныхоо ой мод, бэлчээр, газар тариаланг элдэв хөнөөлөөс хамгаалах, хөдөө сумдад зорчигч тээвэрлэх зэрэг иргэний агаарын тээврийн ажил үйлчилгээ эрхэлж, 2000 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, ерөнхий менежер, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хашиж байна.
Тэрээр МАН-ын Зүүний хүчний холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран үүсгэн байгуулж байсан. Нийслэлийн МАН-ын хяналтын хорооны гишүүн, МАН-ын хорооны идэвхтэн гишүүн юм.
ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал төрөөс жилд 1-2 тэрбумын зардлаар хоёр охиноосоо эхлээд жолоочийнхоо хүүхдийг ИНЕГ-ын тэтгэлэгт хамруулсан нь багагүй дархан эрхтэй гэдгийг харуулжээ. Уг хэргээр нилээдгүй шуугиан тариад амжсан сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ танилц.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин