Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон ажлын албаныхан татвар төлөгчдийн мөнгөөр ёстой дураараа дургиж байна. НИТХ нь үндсэн 38 орон тоотой ч одоогоор 35 хүн ажилладаг. Найман тэрбум 426 сая төгрөгийг захиран зарцуулах эрхтэй. Үүнээс 585 саяыг нь ТОМИЛОЛТ, ЗОЧНЫ ЗАРДАЛД хувиарласан.
Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухайхуулиар төсвийн захирагчийн зарцуулалт, тушаал шйидвэр нь ИЛ ТОД, нээлттэй байх ёстой. Гэвч Нийслэлийн хамгийн том байгууллага нь ийнхүү хаалттай болов.
Гэсэн ч хөдөлмөрч иргэдийн хөлс хүчээ шавхан байж улсад төлдөг татварын мөнгөнөөс ОНЦГОЦНЫ ТИЙЗ ЗАХИАЛААД гадны улс руу дураараа ниссэн байна.
2023 оны 10 дугаар сард л гэхэд АЭРМАРКЕТ ХХК-руу тийзний үнэ гэх утгаар 16 сая 800 мянган төгрөгөөр нэг удаа, 8,6 сая төгрөгөөр онгоцны тийз бичүүлсэн бол 5,8 сая төгрөгийг ЗОЧИД БУУДАЛД зарцуулсан байна.
Тус байгууллагын шилэн дансны мэдээлэлд мөнгөн дүн, шилжсэн байгууллагын мэдээлэл байгаа ч захирамж тушаал нь байхгүй байв. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай болон шилэн дансны хуультай харшилж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин