НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням 438 саяын орон СУУЦТАЙ
А.Дашням нь Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. Анх 1996 онд Цэргийн их сургуулийн харьяа ахлагчийн сургуульд анхны шүхэрчин аврагчаар бэлтгэгдсэн. ОБЕГ 2004 онд байгуулагдахад тэрбээр отрядын орлогч даргаас отрядын дарга хүртэл дэвшин ажиллаж байгаад ОХУ-д Иргэний хамгаалалтын академид суралцаж байжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгийн шуурхай хэлтсийн дарга, Газрын дэд дарга, Дорноговь аймгийн онцгой байдлын газрын даргаар тус тус тушаал дэвшин ажилласаар 2021 онд Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар томилогджээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын жилийн орлого 75 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 29 сая төгрөг байна. 438 сая төгрөгийн 2 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшинтай. 25 саяын Toyota, Harrier машинтай. 61 саяын 15 адуу, 20 хонь, 8 үхэртэй. Тэрээр 40 саяын эзэмших 700м/кв-3, Өмчлөх-07га газартай. Хадгаламждаа 9 сая төгрөгтэй, 218 саяын зээлтэй аж. Мөн 12 саяын үнэт эдлэлтэй. Эрдэнэс толгой ХК 5360 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.103.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин