Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖИД “ЧИНГИС ХААН” одонг хүртээх үү...
Нийтлэл
/
2023-11-09

Монгол хүн бүрийн бахархал, дэлхийг байлдан дагуулагч, мянганы суут хүмүүн их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу  Монгол бахархлын өдөр тохиож байна.

Эл өдрийн ёслол хүндэтгэл дүүрэн тэмдэглэх, бахархалын өдөртэй болох зарлигийг 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гаргаж байв. Тэрбээр “Монголын төр Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, уг өдрийг үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм гэж Ерөнхийлөгчийн онцолжээ.

Ерөнхийлөгч зарлигтаа:

"-Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.

- Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай" гэсэн байдаг.

Харин “ЧИНГИС ХААН ОДОН” –г Монгол төрийн бодлогыг чин шударга хэрэгжүүлж, улс орныхоо эв эе, ирээдүйн  төлөө мэргэн санаа чилээсэн Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Хөгжимийн зохиолч Б.Шарав агсан, зохиолч Г.Мэнд-Оёоо, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, физикч Х.Намсрай, дуучин Г.Ариунбаатар, “Хү” хамтлагийн уран бүтээлчид, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-ын иргэн  эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарт олгосон

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан олгох “ЧИНГИС ХААН ОДОН”-г Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Монголын Цахиагийн Элбэгдоржид олгож болох юм.

Тэрбээр “улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан” гэсэн шаардлагыг бүрнээ хангасан нэгэн юм.

Монгол улсын гадаад харилцааны бодлогыг дээд цэгт хүргэсэн. Монгол төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэхдээ Монгол улсад “АСЕМ”-ын уулзалтыг амжилттай зохион байгуулж чадсан. 2016 онд манай улсын гадаад харилцааны бодлого дээд цэгтээ хүрч дэлхийн анхаарлын төвд орсон нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гавьяа яах аргагүй мөн. Иймийн учир тэрбээр “ЧИНГИС ХААН ОДОН” хүртэх эрхтэй нэгэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.108.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.