УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатар 2016-2024 он хүртэл төр түшилцэх эрхийг Хөсгөлчүүдээс авсан. Өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга байхдаа ЦАРЦААНЫ НҮҮДЭЛ гэх айхавтар хэрэгт нэр холбогдож явсан этгээд. Хуульч мэргэжилтэйгээ ашиглаж УИХ дахь хууль зүйн байнгын хорооны дарга, дэд дарга зэрэг давхар дээлийг нөсрөөд амжсан. “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүний алба хашдаг.
Дуугүй хүний доодох нойтон гэгчээр мань эр чимээгүй царайлчихаад багагүй хөрөнгө хураагаад амжиж. АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзвэл 48 саяын орлогтой, нэг орон сууц, зуслангийн байшин, нэг авто зогсоол дуусаагүй барилга зэргээ нийтэд нь 932 сая 194 мянгаар үнэлжээ.
Туулах чадвар өндөртэй 170 саяын Mercedes Benz, GLE 400 машинаа хөлөглөдөг бол 200 саяын адуутай аж. Эзэмших эрх бүхий 0,07 га газраа 60 саяд хүргэсэн бол 150 саяын үнэт эдлэл, 8 саяын хадгаламжтай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 3216 ширхэг хувьцаатай, “Бодит капитал” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээжээ.
Тус компани нь гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин