ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан 30 саяын АВЛАГАТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-11

Иргэний нисэхийн үндэсний төв нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа салбар бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар тушаалаар байгуулагдсан.

Иргэний нисэхийн үндэсний төвийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болон агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангасан, дэлхийн тэргүүлэх жишигт нийцсэн, эдийн засгийн үр ашигтай агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Тус төвийн даргаар Нямсамбуу овогтой Батсайхан ажиллаж байгаа билээ. Тэгвэл та бүхэнд түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхуулъя.

ИНҮТ-ийн даргын жилийн орлого 51 сая төгрөг байна. 48 сая төгрөгийн 1 нийтийн орон сууцтай. Эзэмших 700м/кв газартай. Хадгаламждаа 3,7 сая төгрөгтэй, 30 саяын авлага, 35 саяын зээлтэй аж.. Эрдэнэс таван толгой ХК 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.