Олон ястны өлгий Ховд нутгаас олон жил Монгол төрд сууж буй эрхэм бол Сандагийн Бямбацогт гишүүн. Дөрвөн удаа УИХ-ын гишүүн, хоёр дахь удаагаа Зсгийн газрын гишүүнээр ажиллаж буй МАН доторх “амбицтай”, хөрөнгөтэй, хүрээлэл, нэр хүнд сайтай гишүүдийн нэг. "Нью Прогресс" группыг үүсгэн байгуулж, барилга, хөдөө аж ахуй, соёл нийтийн салбарт олон арван ажлын байрыг бий болгосон нэгэн. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын чуулганы дэгийн тухай зэрэг голлох хуулиудын өөрчлөлтийг санаачлан батлуулхад өөрийн мэдлэг, туршлага, байр суурь, хуульчийн нарийн мэргэжээ гаргасан шилдэг сэхээтэн юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаад хожим нь танхимаа татан унагахад гар бие оролцсон гурван гишүүний нэг. Учир нь тэрбээр “КОНЦЕСИЙН АЖИЛД” өөрийн аж ахуй нэгжээ шалгаруулж, хувийн ашиг сонирхолоо илчилчихсэн.
Тэрбээр 2020 онд УИХ-ын гишүүн 2023 онд Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон. Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгөдөө гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд 1,1 тэрбумын орлого олдог, таван орон сууц, нэг үйлчилгээний байгууламж, гурван автозогсоолоо 3,8 тэрбумаар үнэлсэн байна.
200 саяын газар, 290 саяын үнэт эдлэл, 129 саяын хадгаламжтай, бусдаас 4,9 тэрбумын авлагатай, Эрдэнэс Таван толгой ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Зоос Гоёл ХК, Таван Толгой ХК, Говь ХК, Агротехимпекс ХК, Хар тарвагатай ХК, Ремикон ХК, АПУ ХК-иудаас хувьц эзэмшдэг гэжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин