Женко Х.Баттулгын нэрээр ГИШҮҮН болсон Ж.Батсуурь 85 саяын 85 адуутай!!
Сэдэв, асуудал
/
2023-11-19

Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэсэн ардын үг буй. Үнэний ортой энэ үгийг тод илэрэл нь Жамбын Батсуурь гишүүн юм. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшихдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын НЭРЭЭР ГУЛ БАРЬЖ дээшээ гарч ирсэн. Дараа нь АН-ын даргын сунгаанд өрсөлдөж явахдаа манай намын ах нараа одоо болих хэрэгтэй хэмээн өнөөхийгөө доош хийж, гишгэж гарсан шатаа унагачихсан.

Монгол улсын Зүүн хязгаар Сүхбаатар аймгийг олон жил удирдахдаа жишиг хөгжилтэй, шилдэг аймаг болгосон хэмээн цээжээ дэдлэх тэрбээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 698 саяын орлого дангаараа олдог гэжээ. Нэг үйлчилгээний газар, хашаа байшин, хоёр орон сууц, нэг авто гараашаа 2,6 тэрбумын үнэлгээтэй гэсэн бол Nissan, Patrol, Nissan, Murano төмөр хүлгүүдээ 380 сая гэжээ. 85 саяын 85 адуутай, 13 саяын газартай, 140 саяын хадгаламжтай, “Датуком” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.