Баянзүрхээс НҮҮР БУРУУЛСАН  Б.Саранчимэг 1,1 тэрбумын авто зогсоол, 8 үхэртэй!
Сэдэв, асуудал
/
2023-11-19

Монголын парламетад төрсөн эгч дүү хоёр хамтдаа иөр түшилцэж, хууль батлалцсан ховорхон тохилдын гэрч нь УИХ-ын гишүүн “ногоон хатагтай” Б.Саранчимэг, “Мон-Уран”-ы Б.Наранхүү нар юм. Тэргүүн баян Б.Наранхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Дундговьтоо өрсөлдөөд өвдөг шороодсон. Харин түүний унасан энэ тойрогт төрсөн эгч нь хүч үзэхээр “услаж яваа”. Зав чөлөө, цаг л гарвал төрсөн нутгаа зорин гүйх нь нэгэнт тус 2024 онд гишүүний суудал зүүдэлсэн яваагийнх нь тохиол гэлтэй.

Баянзүрхчүүдийг хулхидаж, гишүүн болчихоод тойрогтоо нэг ч үзэгпээгүй хэмээн сонгогчид нь итгэл муутхайхан байдаг учраас Дундговь руу зугтаж байгаа нь ийм учиртай аж. Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгөө өөрөө 43 сая төгрөгийн орлогтой, нийтийн хоёр орон сууц, нэг авто зогсоолоо 1,1 тэрбумын үнэд хүрнэ гэж үзжээ. Toyota, Camry, Jeep Wrangler хүлгүүд нь 226 саяын үнэд хүрэх бол 72 саяын 8 үхэр, 15 адуутай гэжээ. 30 саяын хадгаламжтай, 2 саяын газартай гэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.70.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.