99 саяар ЗОЧИД ГИЙЧИД угтаж, 14 саяар ХҮНДЭТ ИРГЭНИЙ ТЭМДЭГ хийлгээд ч ЗАВХАН АЙМАГ хөгжсөнгүй!
Сэдэв, асуудал
/
2023-11-21

Завхан аймгийн удирдлагууд Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байна. Өмнөх Засгийнхаа алдааг засахаар очсон Г.Өнөрбаяр дарга аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэх, зохион байгуулах нэрийн доор МӨНГӨӨР МӨНДӨР оруулах нь холгүй нааджээ.

Тодруулбал, Завхан аймгийн хөгжилд хувь нэмэр оруулсан иргэдэд олгодог “ХҮНДЭТ ИРГЭН” тэмдэгээр шагнагдсан иргэдэд 14 саяын урамшуулал, ойд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг угтах, байрлуулах, үдэх ёслолд 99 сая 906 мянга, Завхан аймгийг дэлхийд сурталчилах, Отгонтэнгэр хайрханы бэлд очиж амрахад нь зориулж контент бүтээгчдэд нь 3,1 саяын зам, хоол, унааны мөнгө гаргажээ.

Гэтэл нь аймаг нь хөгжил тааруу, иргэд нь өвчлөл, ядуурал ихтэй, нийгмийн болон эдийн засгийн үзүүлэлтээрээ 21 аймгаасаа сүүл мушгисан хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.2.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.