Булган аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай 85 саяын ОРОН СУУЦТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-23

Доржрагчаа овогтой Алтаншагай 1981 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 1998 онд Булган аймгийн 10 жилийн 1-р сургууль, 2004 онд Их засаг их сургуулийн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн байна. 2021 оноос Булган аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байна.

ЗДТГ-ын даргын жилийн орлого 25,6 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 11 сая төгрөг байна. 85 саяын 1 нийтийн орон сууцтай. 35 саяын Toyota, Harrier машинтай. 5,1 саяын 5 адуу, 8 хоньтой. Хадгаламждаа 12 сая төгрөг, 73 саяын зээлтэй аж. Мөн 10 саяын үнэт эдлэлтэй гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.