Хувьдаа 3 компанитай, гадны банкинд 10 саяын хадгаламжтай ТАТВАРЫН дарга Г.СҮРЭНТАМЖИД
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-11-22

Нийслэлийн Татварын газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын газрын даргаар Гунгаагийн Сүрэнтамжид ажилладаг. Тэрбээр өмнө нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч, Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч зэрэг алба хашиж байгаад 2022 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн Татварын газрын даргаар очсон. Төрийн алба, хувийн бизнес хоёрыг хослуулан ХӨЛЖИЖ БУЙ нэгэн юм.

Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ нийлээд жилд 39 сая 707 мянган төгрөгийн орлого олдог гэжээ. Түүнчлэн нэг авто зогсоол, нэг нийтийн орон сууцаа 155 саяар үнэлсэн бол , 40 саяын Toyota Prado автомашин хөлөглөдөг аж. 43 саяын мал аж ахуйтай, 92 саяын өмчлөх 1 га газартай, 113 саяын үнэт эдлэл, гадны банкинд 10 саяын ХАДГАЛАМЖТАЙ, 16 саяын зээлтэй гэжээ.

2022 онд хүүхдийнхээ нэр дээр “бизнесийн зөвлөгөө өгөх”, “мэдээлэл технологийн үйл ажиллагаа явуулах” чиглэлтэй ЭДҮПОЛ ХХК-ийг байгуулж 100 хувь эзэмшдэг, гадаад худалдаа, газар тариалан, уул уурхайн сэлбэг худалдаа, усны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Оргилон дэлгэрэх ус ХХК”, гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлийн “Оргилон дэлгэрэх сүм” ХХК-ийг тус тус 100 хувь эзэмшдэг гэжээ.

Тэрбээр өмнө нь АВЛИГЫН ХЭРЭГТ холбогдон шалгагдаж байсан нэгэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.28.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.