Монгол улс Орос болон бусад улс орнуудад соёлын олдвороо буцааж өгөхийг уриаллаа
Нийтлэл
/
2023-11-23

Соёлын сайд Ч.Номин ОХУ--ын соёлын сайдтай уулзахдаа Монгол улсын соёлын өвийг буцаан авахад дэмжлэг талаар ярилцсан.  Түүний энэ саналыг  Reuters агентлаг онцолжээ. нийтэлсэн "Монгол улс Орос болон бусад улс орнуудад соёлын олдвороо буцааж өгөхийг уриалж байна" нэртэй мэдээллийг хүргэж байна.

Монгол Улс 11-р сарын 20-ны даваа гарагт ОХУ, Их Британи болон бусад улсаас соёлын олдворуудаа буцаан авахад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. Монгол Улсын олон улсаас буцаан авах хүсэлтэй байгаа түүх, соёлын олдворууд нь 2000 жилийн настай олдвороос эхлээд Эдинбургийн музейд хадгалагдаж буй Рашид ад-динтэй холбоотой эд өлгийн зүйлс болон Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн захидлууд зэрэг түүх, соёлын өвүүд багтаж байгааг онцолжээ.

Сүүлийн жилүүдэд Европын колоничлолд байсан олон улс орнууд өөрийн түүх соёлын олдвороо эргүүлэн авах хүсэлт гаргаж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь түүхийн музейд хадгалагдаж байгаа юм. Харин Монгол Улсын тухайд түүх соёлын олдворуудаа буцааж авах тал дээр үр дүнтэй ажлууд хийж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь АНУ-д худалдагдах гэж байсан үлэг гүрвэлийн яс, тэр дундаа 70 сая жилийн өмнө амьдарч байсан тиранозаврын батаарын жижиг хувилбар болох алиорамусын гавлын ясыг эх орондоо буцаан авсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.145.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.