СХД/ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
A.Ажиглагч
Нийтлэл
/
2023-11-06
 
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/151 дүгээр тушаал, амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 07:30-08:00 цагийн хугацаанд “Өглөөний цай ба дархлаа” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтыг “Батцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Ц.Туул, их эмч Г.Очирчимэг нар явуулж, өглөөний цайны ач тус, цэгэн массаж хийх болон халуун бууруулах аргын талаар мэдээлэл өглөө.
Цаашид бусад хэлтсүүд хуваарийн дагуу сургалтуудыг зохион байгуулна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.