Б.Ганхуягийг НҮҮРСНИЙ СОНСГОЛД ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ гэж ШҮҮХ үзжээ. Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёрдугаар үе шат болж буй билээ.
Олон нийт болон зарим улстөрийн хүчний зүгээс уг сонсгол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Цагдан хоригдож буй этгээд болох Б.Ганхуяг ч мөн өөрөө уг сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй буйгаа өөрийн биеэр шүүх хуралдааны танхимд илэрхийлсэн бол сүүлд өмгөөлөгч болон ар гэрийнхнээрээ дамжуулан ил захидал хүсэлт бичиж түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлсэн удаатай. Энэ дагуу түр хорооны дарга Б.Энхбаяр Прокурорын болон шүүхийн байгууллагад хандаж албан тоотоор хандсан.
Прокурорын байгууллагаас манайд хамаарахгүй, шүүхийн байгууллага шийднэ гэсэн хариуг өгсөн бол Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун хариу ирүүлэхдээ “Шүүх дээрх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэжээ.
Нүүрсний хулгайн жинхэнэ үнэн, хэн хэн хэдэн тооныг хил гаргасан гээд бүх мэдээлэл Б.ГАНХУЯГТАЙ хамт хоригдож буй нь харамсалтай!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин